ЗӨВЛӨГӨӨ: ГЭРТЭЭ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

23-02-15 | Зөвлөгөө

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход богинхон хугацаа үлдлээ. Одооноос бэлтгэл ажлаа хийх гэж байгаа хүмүүст зориулан гэртээ их цэвэрлэгээ хийхэд тус болох зөвлөгөөг хүргэж байна. 

1. Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах

2. Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)

3. Хаалганы бариул, унтраалга, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх

4. Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

5. Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх

6. Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх

7. Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

8. Таны гутлын тавиурт замбараагүй олон гутал байдаг юм биш биз?

 

Үүнээс болж гутлын хэв алдагдах, бохирдох зэрэг аюултай гэдгийг хэлье. Тиймээс гутлын тавиураа цэгцлээрэй.

9. Та гэрийнхээ гэрлийн бүрхүүлүүддээ өнгө оруулаарай. Энгийн үед үргэлж цэвэрлээд байдаггүй хэсэг учир их тоостой байгаа шүү. Тэр тусмаа зочид их цугларах том өрөөний гэрлийн бүрхүүлээ хамгийн түрүүнд өнгө оруулаарай.

10. Энгийн үед хөргөгчөө хөдөлгөөд цэвэрлэх боломж тэр болгон олдоод байдаггүй. Тиймээс хөргөгчин доогуур хуримтлагдсан тоосыг сайтар цэвэрлээд аваарай.

11. Бид үргэлж ороо хөдөлгөж, цэвэрлэх боломжгүй байдаг учир энэ удаад хөдөлгөөд ойр хавийн тоос, шороог нь цэвэрлэхийг зөвлөе.

12. Их цэвэрлэгээний бас нэг мартаж болохгүй хэсэг бол гэртээ хэрэглэдэггүй болон хэрэглэхгүй эд зүйлсээ хаях юм.