ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.7 ХУВИАР ӨСЧЭЭ

23-02-09 | Мэдээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

2023 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөг байна.

Эх сурвалж: ҮСХ