Энэ жил орон сууцны чиг хандлагын гол зорилго нь хүний амьдралын тохь тухыг бүрдүүлэхэд чиглэсэн учраас дизайнерууд байгалийн материалыг түлхүү ашиглажээ. Тиймээс энэ оны интерьер дизайны чиг хандалга нь энгийн хэвшмэл гэхээсээ илүүтэйгээр гэрийн эздийн амьдралын хэв маягт нийцүүлсэн өөрчлөлтүүд давамгайлж байгаа аж.
Металл чимэглэл
Гэрийн тань загвар хийцлэлд нийцсэн тансаг хүрэл эсвэл гуулиар хийсэн гоёмсог гэрлийн бүрхүүл, ваар, толины хүрээ таны сонголтын нэг хэсэг байх нь ээ.
Цэвэр модон эдлэл
Байгалийн цэвэр модоор хийсэн дотоод засал чимэглэл нь эрэлт ихтэй байх бөгөөд жилийн аль ч улиралд гэрийн засал чимэглэлд өнгө нэмэх болно. Модон эдлэл нь эрүүл мэндэд тустай төдийгүй байрны засал чимэглэлд нарс, хуш, хатуу царс модоор хийсэн эдлэлүүд голлох байр суурийг эзэлж байна.
Байгалийн даавуу
Энэ улирлын онцгой зүйл бол цэвэр байгалийн материалын хийсэн орны даавуу, сандлын бүрээс, хөшигнүүд юм.
Эко загвар
Эко хэв маяг бүрдүүлэхэд байгалийн гаралтай материал ашиглах, олон тооны ногоон байгууламж, цэцэг, модон тавилга давамгайлдаг. Вааран эдлэл, чулуун материал, нэхмэл эдлэл зэрэг нь чимэглэлийн нарийн зүйлсийг танд санал болгож байна.
Минималист хэв маяг
Энэхүү хэв маягийн гол зорилго нь энгийн бөгөөд ойлгомжтой байдлыг бүрдүүлэх юм. Энгийн тавилга, том цонх, оновчтой гэрэлтүүлэг, хамгийн их зай, хамгийн бага хуваалт, хөшигний оронд нэхмэл наалт, энгийн хана зэрэг энэ бүх хэв маяг нь гэрэл нэмж, орон зайн мэдрэмжийг өгөх ёстой.