Офицер хорооллын захиалагч Таун констракшн ХХК-ны захирал П.Мэндсайхан 2022.11.12 өдөр барилгын талбай дээр газраа чөлөөлж өгсөн иргэдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Офицер хорооллын бүтээн байгуулалтын ажил болон баригдаж байгаа блокуудын явцыг таниулцуулан иргэдийн санаа бодлыг сонсон ярилцлаа. Газраа чөлөөлж өгсөн иргэд бүтээн байгуулалтын явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн барилгын үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн ажиллахыг хүслээ.
Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа, ирж амжаагүй иргэд 7507-0055 утсаар холбогдон мэдээлэл авч болно.