Жижиг орон сууцыг цэлгэр болгохын тулд бага зэрэг ур чадвар шаардагддаг. Гэхдээ та өөрийн шаардлагад нийцүүлэн бүх зүйлийг зохион байгуулж чадвал үнэхээр сэтгэл хангалуун байх бүрэн боломжтой. Бид энэ удаад houseandgarden.co.uk сайтад нийтэлсэн жижиг орон сууцны тохижилтын зөвлөгөөг хүргэж байна.
Боломжийнхоо хэрээр модон эдлэл сонгоорой. Irene Gunter-ийн Лондон дахь жижигхэн байранд үндсэн унтлагын өрөөний ор нь хананаас хэдхэн фут зайд байрлах бөгөөд ард нь далд агуулахыг бий болгожээ. Шалнаас тааз хүртэлх хувцасны шүүгээ, цонхны суудалтай шүүгээ жижиг өрөөнд яг тохирсон интерьер болжээ.
Боломжтой бол том объектуудыг нуух хэрэгтэй хэмээн дизайнер Мариан Эвенноу онцолжээ. Тэрээр Парисын 25 метр квадрат талбайтай байрандаа шалны халаалтыг суурилуулж, нүсэр радиатор суурилуулахаас зайлсхийж, угаалгын машиныг гал тогооны өрөөний булангийн шүүгээнд далдлан багагүй орон зайг бий болгосон байна.
Орон зайг болгоомжтой бүсчил. Хагас хана эсвэл дотоод цонхтой хана нь гэрэл, агаарын урсгалыг хангахын зэрэгцээ орон зайг тусгаарлахад тустай арга байж болно. Илүү боломжийн сонголт хийхийн тулд дотоод хөшгийг туршиж үзээрэй, ялангуяа та үнэхээр жижиг орон зайд байгаа бол шүү дээ.
Уян хатан тавилга хайж олох. Тавилгын тухайд Мариан Эвенноу эвхдэг сандал, хөдөлгөөнт ширээ гэх мэт уян хатан хэсгүүдийг санал болгодог. "Та жижиг зайд юмсыг хөдөлгөх хэрэгтэй болдог" гэж Марианна тодотгодог. "Тиймээс хөдөлгөөнт, уян хатан тавилгатай байх нь дээр. Манай чимэглэлийн редактор Рут Слейтхолм хэлэхдээ, "Гүржийн тавилга нь ихэвчлэн маш нарийн харьцаатай байдаг бөгөөд заримдаа гайхалтай ашиг тустай байдаг. Жишээлбэл, гал тогооны өрөөнд ус зайлуулах тавцан дээр хоосон зай гаргах хэрэггүй, харин шүүгээ, ус зайлуулах савны үүрэг гүйцэтгэдэг зэвэрдэггүй ган төхөөрөмж гэх мэт задгай зүйлс хадгалах сонголтыг анхаарч үзэхийг зөвлөсөн юм.
Эх сурвалж: houseandgarden.co.uk