Иргэд шинэ байр сонгон захиалгаа өгсөн цагаас өрөөнүүдээ хэрхэн тохижуулах талаар бодолд дарагддаг. Тэгвэл бид энэ удаад жижиг талбайтай байраа хэрхэн тохижуулах зөвөлгөөг хүргэж байна.
Буйдан, дэвсгэр, ширээний хөл зэрэг нь авсаархан, жижиг хэмжээтэй байвал зайг хэмнэнэ.
Номын тавиур, ажлын ширээний загвар хэрэглээнд тулгуурласан, авсаархан харагдаж буй.
Унтлагын болон гал тогооны хэсгүүд нэг газарт байрлах мэт харагдах ч ханаар тусгаарлагдаж буй.
Гал тогооны тавилгын өнгө цулгуй, бариул далд байрлаж буй нь зайтай мэт харагдуулж байна.
Гэрэлтүүлгийг ханын чимэглэлээр орлуулсан нь зайг хэмнэхээс гадна, дулаан орчныг бүрдүүлжээ.
Гал тогооны эсрэг талд байрлах тавиурыг хийснээр орчин илүү том зайтай мэт харагдаж байна.
Шалны өнгийг цулгуй, цайвар байхаар сонгосон нь өрөөг цэмцгэр, уужуу харагдахад нөлөөлж байна.
Үүдний өрөөний гэрэл, өлгүүр, сандал зэргийг гар доорх материал ашиглан хийж болохоор. Түүнчлэн таазнаас, шал хүртэл байрлах толь өрөөг том харагдахад нөлөөлж буй.
Угаалгын өрөөнд байрлах тавиурууд болон шалны өнгө, гэрэл сэлт нь гайхалтай орчныг бүрдүүлжээ.