Хахир хүйтэн өвлийг өнөтэй давахын тулд иргэд намрын улиралд орон сууцаа дулаалдаг. Өвлийн улиралд дулаахан байхын тулд дулаалга түгээмэл ашигладаг юм. Ингэснээр даарах, цаашлаад ханиад томуу тусахаас сэргийлэх ач тустай. Орон сууцаа хэрхэн дулаан байлгах зөвлөгөөг хүргэе.
Гялгар ойлгогч нь гэрт дулааныг түгээнэ. Ийм ойлгогч шууд хэрэглэхэд бэлдсэн ч байгаа эсвэл өөрөө ч хийж болно. Өөрөө хийхийн тулд танд мөнгөлөг цаас болон полирекс төрлийн материал хэрэгтэй. Ингээд л боллоо. Паарныхаа ард тавихад гэрийн дулаан 3 дахин нэмэгдэнэ.
Хуванцар цонхонд наадаг дулаан хадгалах наалт гэж та урьд нь сонсож байсан уу? Гэрийн дулааныг хэвээр хадгалж, хүйтэн салхийг үлдэн хөөхийн тулд боодлын цаас ашиглах нь үр дүнтэй аргуудын нэг юм. Боодлын цаас гэж бидний дуугаргах дуртай жижиг бөмбөлөгнүүдтэй цаас гэдгээр нь та бүхэн сайн мэднэ. Гэрийнхээ цонхнууд дээр уг боодлын цааснуудыг нааснаар дахин гэртээ даарах нь юу л бол. Мэдэж байх ёстой байсан юм даа. Маш хэрэгтэй зүйл. Дулаан алдалтыг зогсооно, цонхонд цан цохихоос хамгаална, тэр ч бүү хэл гэрийг хортой хэт ягаан туяанаас хамгаална.
Гадаа нартай үед, цонхны хөшгүүдээ нээж, гэртээ гэрэл гэгээ оруулаарай. Ингэсэн нөхцөлд нарны дулаан элч гэрийн тань цонхоор тусч, хүйтэн салхийг үлдэн хөөх болно.
Харамсалтай нь энэ ажлыг мэргэжлийн хүмүүст даатгахаас өөр аргүй болоод байна. Аз болж танд танидаг барилгачин эсвэл таны нөхөр алтан гартай бол – сайн хэрэг боллоо. Бусад өөр тохиолдолд мэргэжлийн үйлчилгээ авахгүй бол нөхцөл байдлыг бүр ч дордуулж орхино.
Хэрвээ танай орон сууц тагттай бол бас тагтандаа хаалт хийлгээгүй байгаа бол ямар их дулаан алдаж байгааг төсөөлж байна уу? Дулаанаа алдахгүйн тулд тагтанд хаалт хийлгэж, тагтыг мөн дотроос нь нэн даруй дулаалах хэрэгтэй. Ингэснээр та гэрээ дулаан байлгаад зогсохгүй дуу чимээг ч багасгаж чадна.
Уг төхөөрөмж тийм ч их үнэтэй биш. Энэ тоолуурыг суурилуулаагүй бол та цонх, хаалгаа хичнээн дулаалаад ямар ч нэмэргүй. Нэмэлт дулаалга таныг тухтай өвөлжүүлнэ, гэхдээ хэмнэлт гаргаж чадахгүй. Дулаан тохируулагчтай тоолуур энэ л мөнгө хэмнэх цорын ганц арга. Ид хүйтэн эхлэхээс өмнө гэрийнхээ дулаалгын талаар дахин нэг сайтар бодоод үзээрэй. Дулаан явах мянган лан гэж үг байдаг даа.
Үс ихтэй хивс сонгож, шалан дээрээ дэвсэх нь хөлийг тань дулаахан байлгах бөгөөд ханиад, томуу тусахаас сэргийлдэг байна.
Цонхны завсрыг бөглөснөөр салхи сийгэхээс сэргийлэх бөгөөд гэрийн дулааныг хэвээр хадгалах ач тустай байдаг байна. Хөвөн чихэх, цонхны тусгай наалт наах болон силкон шахах зэргээр цонхны завсрыг бөглөх боломжтой юм.