ЖИЖИГ ҮҮДНИЙ ӨРӨӨГ ТОМ ХАРАГДУУЛАХ ШИЙДЛҮҮД

22-08-27 | Зөвлөгөө

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Хаалгаар орж ирэхэд л тухайн айлын өнгө төрх танигддаг учраас үүдний өрөө хөглөрсөн давчуу байх нь хэн хүний бухимдлыг төрүүлж, эмх цэгцгүй харагдуулдаг. Үүдээр хөглөрсөн гутлуудаа хэрхэх, өөрсдийн болон зочдын гадуур хувцсыг хаана өлгөх, ойр зуурын тоглоом эд хэрэгслээ тавих газрыг хэрхэн шийдэх гэх мэт асуудал гэр бүлүүдэд байнга тохиолддог. Тэгвэл бид энэ удаад үүдний жижиг өрөөг хэрхэн цэгцтэй том цэлгэр харагдулах шийдлүүдийг нэгтгэн хүргэж байна.