Иргэд шинэ орон сууц худалдаж авах тэрхүү сонголт нь амьдралдаа хийдэг томоохон шийдвэрүүдийн нэг юм. Бид энэ удаад шинэ орон сууц худалдан авахдаа анхаарах зүйлсийг тоймлон хүргэж байна.
Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол БАЙРШИЛ. Хэдий тийм боловч хүмүүс тухайн сонгож байгаа орон сууцныхаа байршлыг биш үнэ, хийцлэл, авто зогсоол, орчин зэрэг бусад үзүүлэлтийг үндэслэн худалдан авалт хийх нь олонтаа тохиолддог. Мэдээж бусад хүчин зүйлсэд анхаарах нь зүйтэй ч БАЙРШИЛ хэзээ ч өөрчлөгддөггүй. Тиймээс байршлыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болгодгыг мартаж болохгүй.
Таны сонгосон компани барилгын салбарт ямар хугацаанд ажилласан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг судалж үзээрэй. Учир нь тухайн компанийн ажлын туршлага нь таны сонгох гэж буй байрны үнэ цэнийг тодорхойлох болно. Ажлын туршлагатай шинэ байр худалдаж авах нь эрсдэл багатайгаас гадна зөв хөрөнгө оруулалт болох болно.
Та сонгож байгаа байрныхаа хийцлэл, сантекникийн холболт, ашиглаж байгаа бараа бүтээгдэхүүнийг аль улсад үйлдвэрлэсэн, ямар чанартай эсэхийг заавал судлаарай. Учир нь энэ бүхэн таныг орон сууцандаа ая, тухтай амьдрахад хамгийн чухал үзүүлэлт учраас бүү орхигдуулаарай.
Манайд хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг бол солонгорсон байрны зээлийн боломж байхгүй байгаад оршино. Ипотекийн зээл нь зөвхөн 80 мкв-аас доош, шинэ байр авах тохиолдолд, 1 жил тогтвортой ажилласан, барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөтэй гэх мэт өндөр шалгуурууд тавьсан байдаг. Ипотекийн зээлд хамрагдахгүй бол барилга барьж буй компани тодорхой хэмжээний урьдчилгаа аваад хүүгүй зээлийн төлбөрийн нөхцөлөөр гэрээ байгуулж байгаа эсэхийг нягтлаарай. Ингэхдээ зээлийн хугацааг анхаарах нь чухал. Богино хугацаатай хүүгүй зээл нь танай гэр бүлийн санхүүд хүндрэл учруулж болзошгүй учраас өөрт нь тохирсон төлбөрийн уян хатан нөхцөлтэй эсэхийг нягтлаарай.
Хамгаалалт нь сайн уу? 24 цагийн жижүүр, камержуулалтын системтэй юу, оройн цагаар гаднах гэрэлтүүлэг сайн уу? гэх асуултуудад та хариултууд хайгаарай. Учир нь хамгаалалт сайтай, 24 цагийн камержуулалттай байх нь та болон таны гэр бүл, эд хөрөнгөнд баталгаа өгөх эх үүсвэр болдог.
Барилгын компани тухайн барьж байгаа орон сууцныхаа зогсоолын асуудлыг хэрхэн шийдсэнийг та сайн шалгаарай. Дулаан зогсоолтой эсэх? Орон сууцны гаднах ил зогсоолын тоо ч чухал шүү.
Олон эцэг эхчүүдийн шүддний өвчин болдог нэг асуудал бол хүүхдээ аюулгүй орчин тоглуулах асуудал юм. Авто машины орц гарцгүй, хүүхдэд ээлтэй, ая тухтай тоглоомын талбайтай эсэх нь таны орон сууцны сонголтод чухал нөлөөлдөг болоод байгаа билээ.
8. Ногоон байгууламж, үйлчилгээ, ул
Тухайн байр танд болон таны гэр бүлд хэрэгтэй зүйлстэй хэр ойрхон эсэхийг шалга. Тиймээс зөвхөн зогсоол биш хотхоны төлөвлөлт ба гаднах тохижилт буюу ногоон байгууламж нь хэр байна? Ойр хавьд нь үйлчилгээний төв, фитнесс, зогсоол, ногоон байгууламж, улсын цэцэрлэг ба сургууль хэр олон мөн хэр хол байна вэ? гэдэг зайлшгүй бодолцох хүчин зүйлүүдийн нэг юм шүү.
Өнөө үед худалдан авагчид СӨХ-ийн менежментийг их анхаардаг болсон. Байр худалдаж авлаа, даанч цэвэрлэгээ муу, засвар удаан, барилгын элэгдэлд тохирсон засвар, ногоон байгууламжийн цэцэрлэгч гэх мэт үйлчилгээнүүд нь таны байрны үнэ цэнийг хадгалахад их нөлөөтэй юм.