ЖИЖИГ ХЭМЖЭЭТЭЙ ЗОЧНЫ ӨРӨӨГ ХЭРХЭН ТОХИЖУУЛАХ ВЭ?

70-01-01 | Зөвлөгөө

Зочны өрөө нь гэрийн хамгийн хүндэтгэлтэй хэсгийн нэг.  Сүүлийн үед зочны өрөөний өнгө төрх тод, хурц өнгүүдийг шигтгэсэн, байгалийн гаралтай чимэглэлүүдээр гоёсон зэрэг илүү орчин үеийн чиг хандлагатай болоод байгаа. Иймээс та зочны өрөөгөө өөрчилж, янзлахдаа хамгийн түрүүнд өнгөө сонгох хэрэгтэй. Таны сонгосон өнгөнөөс шалтгаалж зочны өрөөний өнгө төрх харагдах болно.

Голлох өнгөө сонгосны дараа тавилгын өнгөө ханын хээтэйгээ зохицуулвал өрөө дулаахан, зохицтой харагддаг. Сүүлийн үед хүмүүс нүсэр том тавилгуудаас эрс татгалзаж, аль болох зай бага эзлэх, сонин дизайнтай, тод өнгөтэйг сонгох болсон. Ингэснээр өрөө уужим том харагдахаас гадна хэрвээ танайх жаахан хүүхэдтэй бол гүйж, харайж тоглоход нь саад болохооргүй зайтай байх болно.