28 М.КВ ХЭМЖЭЭТЭЙ ЖИЖИГ БАЙРАА ХЭРХЭН ТОХИЖУУЛАХ ВЭ?

22-08-05 | Зөвлөгөө

28 м.кв хэмжээтэй жижиг орон сууц нь залуучууд, өндөр настнуудын сонголтын нэгдүгээрт байдаг. Ийм орон сууц нь амьдрахад тохь тухтай, сэтгэл татам нээлттэй төлөвлөлт болон орчин үеийн дизайны шийдлийг шингээн тохижуулахад бүрэн боломжтой. Хүн бүр өргөн өрөө худалдаж авах боломжгүй, гэхдээ жижиг хэмжээтэй орон сууцыг загварлаг том болгон хувиргах боломж ч бий. 28 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нэг өрөө байрны загварыг зөв боловсруулах нь тийм ч хэцүү биш юм. Учир нь ийнхүү загвар дизайныг орчин үеийн шийдлээр өөрчлөх нь маш сэтгэл хөдөлгөм, сонирхолтой үйл явц юм..

Гэр бол хүн өөрийнхөөрөө байж бодол санаагаа цэгцлэн, амьдралынхаа ихэнх цагаа өнгөрүүлдэг цорын ганц газар.

Тийм ч учраас орчин үед гэрийнхээ тохижилтыг өөрчлөх нь сайхан амьдралын салшгүй нэг үндэс болсон. Тухайн цаг үеийн трендээ дагах эсвэл өөрийн сонирхолд нийцсэн байдлаар тохижуулах нь хэн бүхний хүсэл хэрэгцээ болоод байгаа билээ.

Ингээд танд жижиг талбайтай байрыг хэрхэн сонирхолтой, минимал загвараар тохижуулсныг хүргэж байна.