2023.04.13 ОФИЦЕР ХОРООЛОЛ БАРИЛГЫН ЯВЦ
23-04-13 |
Мэдээ
Эрхэм захиалагч нартаа энэ өдрийн мэнд
Барилгын ажлын явцыг хүргэж байна
𝟬𝟰 сарын 𝟬𝟴-нд 𝟯 БЛОК 7 давхрын цутгалтаа авсан.
𝟬𝟰 сарын 𝟭𝟮-нд 𝟳 БЛОК 12 давхрын цутгалтаа авсан.
𝟭, 𝟮 БЛОК: Барилга, угсралтын ажил дууссан. Гадна дулаалгын хөөс, хар замаскны ажил 90-95 хувьтай явагдаж байна. Гадна фасад чулуун өнгөлгөөний дуусах шатандаа явж байна. Цонх суулгалтын ажил дууссан. Өрөө хоорондын өрлөгийн ажил дууссан. Сангийн ажлын босоо шугамууд, паар суулгалт, шатны хаалтын ажил дууссан. Тагтны хаалтууд хийгдсэн.
𝟲 БЛОК барилга угсралтын ажил дууссан. Гадна фасад, цонх суулгалт, сан, цахилгааны ажил үргэлжилж байна.
𝟳 БЛОК 13 давхрын угсралтын ажил үргэлжилж байна. Цонх суулгалтын ажил эхэлсэн. 3 орц ул бетоноо авсан суурийн арматураа боож дуусгаад суурийн цутгалтаа авахад бэлэн болсон.
𝟯 БЛОК 8 давхрын угсралтын ажил үргэлжилж байна. Сангийн ажил үргэлжилж байна.
𝟭𝟰 БЛОК газар шорооны ажлаа дууссан одоо дайрга дэвсээд ул бетон авна.
𝟭𝟱 БЛОК нэг давхрын угсралтаа хийж дууссан, цутгалт авахад бэлэн болсон.
ЦТП дотор тоног төхөөрөмжүүд хийгдсэн, КТП барьж дууссан.
Өчигдөр барилгын талбай дээр 𝟭, 𝟮 блокийн лифт буусан.