Гэр бүлийн бүх гишүүдийн хувцас, гутлыг эмх цэгцтэй байлгадаг хэсэг бол мэдээж үүдний өрөө билээ. "Өөдлөх айл үүднээсээ" гэдэг зүйр үг ч бий. Тиймээс гаднаас орж ирэхэд шууд хүний нүдэнд тусдаг үүднийхээ өрөөгөө хэрхэн тохижуулсан зөвлөгөөг хүргэж байна.
Хэрвээ та үүдний өрөөгөө эмх цэгцтэй байлгах талаар төлөвлөж байгаа бол та эхлээд ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байх тэдгээрийг хэрхэн зохион байгуулах тал дээр анхаарах хэрэгтэй. Багахан зөвлөгөө өгөхөд:
Тасалгаа: Ганц тасалгаа байх нь тийм ч ихийг багтааж чадахгүй. Гутал, цув, малгай, спортын хэрэглэл, цэвэрлэгээний зүйлст зориулсан олон төрлийн тасалгаа/ шүүгээ/ өлгүүр байх нь зүйтэй.
Вандан: Танд гутлаа тайлж, өмсөх зуураа амсхийх боломжийг олгоно. Зөвхөн суух зориулалттай ч доогуураа юм тавих илүү зай гаргаж өгөх нь давхар үүрэг гүйцэтгэнэ.
Өлгүүр ба тавиур: Энэ 2 нь таны малгай, цүнх, хүрмийг эмх цэгцтэй байхад тусална. Мөн олон эгнээ дэгээт өлгүүр нь төсөвт тань хэмнэлттэй.
Шаллагаа: Тоосго, плита, гантиг, модон, тод өнгөтэй байх нь таны сонголт. Гол нь бат бөх байх ба цэвэрлэхэд хялбар байх тал дээр анхаараарай.